Зэрэглээ шүү дээ гэж бодоод тэднийг өрөв д өн хайрлана. Өөрөө ч би чинь зэрэглээ шүү дээ. Аагим халуун нарны илч алгуурхан буухад талд татсан зэрэглээ хумигдан сарнина. Бид хайртай хүмүүсийнхээ сэтгэлд ямар нэгэн хөнгөн гуниг үлдээгээд явж л чадна. Хэсэгхэн зуур дурсагдана. Мартагдана. Гэвч би мартагдахаас айхгүй байна. Утга учиргүй амьдрах, утга учиргүй амьдралын мананд чиг зүггүй төөрөхөөс л айж байна. Урдах замаа хараад, гуних өдрөө гун ь ж, бичих өдрөө бичиж, цэнгэн хөөрөх өдрөө ч цэнгэхийг л илүүд үзэж байна. Ерөөс орчлон дэлхий дээр мөнх амьдрахаас илүү утга учиртай амьдрах нь бидний хорвоод хүн болж төрсний гавъяа гэж сэтгэнэ. Уйтгар, гуниг хэмээх ширүүн урсгалт голоос арайхийн амь мэнд гараад эрэг дээр нь биеэ хатааж зогсохдоо орчлон дээр хичнээн хүн аврал эрэн, амь тэмцэж байгааг бодоход эрхгүй санаа алдана. Гэтэл уйтгар, гуниг гэгч юусан билээ. Яагаад түүний өмнө бид үргэлж хүчин мөхөсдөнө вэ. Хүч чадлыг бид хаанаас олдог вэ? -Зөвхөн хайраас л олдог ажээ.